Thursday, November 28, 2024

Малын хулгай өмнөх оныхоос буурчээ

Date:

Мал эмнэлгийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй Мал эмнэлгийн гэрчилгээний системийг ашиглан мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш худалдаалах, тээвэрлэх, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, хээлтүүлэгт ашиглах, отор нүүдэл хийх, малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллахаар санамж бичигт өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сард гарын үсэг зурсан юм. Энэ хүрээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад цагдаагийн дотоод сүлжээ болон гар утсаар апликейшинд нэвтэрч шаардлагатай мэдээ, мэдээллийг Мал эмнэлгийн цахим системээс авах, мэдээлэл солилцох, хяналт тавих боломжийг бүрдүүлж Мал эмнэлгийн ерөнхий газраас хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагч, мал эмнэлгийн хяналтын байцаагч нарт таблет, тоног төхөөрөмжөөр ханган ажиллажээ.

Ингэснээр нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хэрэглэгчдэд гарал үүсэл нь тодорхой, аюулгүй хүнсээр хангах, махны нөөцийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих чиглэлээр тодорхой ахиц гарсан байна. Мөн мал хулгайлах гэмт хэргийн тоо 2019 онд 65,1 хувийн үзүүлэлттэй байсан бол 2020 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар 37,7 хувь болж буурсан үзүүлэлтэй байна. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны дүн шинжилгээ судалгааны хэлтсийн дарга цагдаагийн хурандаа О.Зоригоо тэргүүтэй төлөөлөгчид Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахад идэвх зүтгэл, үр бүтээл гаргасныг үнэлж Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, ерөнхий малын эмч Д.Түмэндэмбэрэлд Хүндэт жуух, тус газрын мэргэжилтэн Л.Даваасүрэнд Цагдаагийн албаны төлөө III зэргийн медаль, Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Б.Батсүхэд Цагдаагийн албаны төлөө II зэргийн медаль гардууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломж бүрдүүлнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоол хүчин төгөлдөр боллоо

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын...