МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн нэг суудлын төлөө 19 хүн өрсөлдөж байгаа юм байна. Энэ асуудал яг одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэгдэж байна. Энэ 19 хүн дотор Үндэсний зөвлөлд байх ёстой мэргэжлийн, салбараа мэддэг хүмүүс байгаа ч өмнө нь Үндэсний зөвлөлд байсан Д.Оюун-Эрдэнэ дахин нэр дэвшээд явж байгааг МҮОНРТ-ийн ажилтнууд эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, 350 гаруй хүн гарын үсгээ зурж ирүүлсэн байна. Доорх бичигт дэлгэрэнгүй дурдсан тул толилуулж байна.