Wednesday, November 27, 2024

Их аварга Хакүхо М.Даваажаргал коронавирусийн халдвар авчээ

Date:

Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал шинэ коронавирусийн халдвар авсан нь батлагдсан гэж Японы Сүмогийн холбоо өнөөдөр зарлажээ. Тус холбооноос мэдэгдсэнээр Хакүхо их аваргын үнэрлэх мэдрэмжид өөрчлөлт орсон тул өчигдөр PCR шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь эерэг гарсан юм байна.

Сүмогийн дээд амжилтыг тогтоон дээд зиндаанд 44 удаа түрүүлээд байгаа их аварга Хакүхо М.Даваажаргал шинэ оны эхний башёд барилдахаар бэлтгэлээ базааж байсан юм.

Одоогийн байдлаар Японы Сүмогийн холбоо энэ сарын тэмцээнийг хойшлуулах эсэхийг шийдээгүй байна. Дэвжээний шүүгч буюу гиожи Кимүра Мотоки даваа гарагт халуурч, ханиалгах шинж тэмдэгтэйгээр шинжилгээ өгөхөд мөн эерэг гарсан байна. Тиймээс маэгашира Ичиножо А.Ичинноров тэргүүтэй түүний Минато дэвжээний бөхчүүд бүгд урьдчилан сэргийлэх зорилгоор PCR шинжилгээ өгчээ.

Баасан гарагт Сүмогийн холбоо Сококурай нэрээр барилдаж байсан өвөрмонгол сүмоч Арашио оякато болон маэгашира Вакатакакагэ, жюүрёо зиндааны бөх Вакамотохару, мөн доод лигийн найман сүмоч, үсчин зэрэг Арашио дэвжээнийхэн коронавирусийн халдвар авсан талаар мэдээлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоол хүчин төгөлдөр боллоо

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын...

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт...

Хөгжим судлаач, доктор Ж.Энэбиш Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, анхдугаар Үндсэн...