Thursday, November 28, 2024

Монгол эрдэмтдийн бүтээсэн “COVID-19”-ийн оношлуурыг практикт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо

Date:

Монгол эрдэмтэд шинэ төрлийн короновирус буюу SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурыг гарган аваад буй. Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори,  ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурыг бүтээсэн юм. Эрдэмтэд Шинжлэх ухаан академи болон Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэйгээр ийнхүү SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл,  молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган авсан тухайгаа мэдэгдсэн. 

Өнөөдөр БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нар SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуур бүтээсэн эрдэмтдийн багийнхантай уулзжээ. Уулзалтаар энэхүү оношлуурын давуу тал, туршилтын үр дүн зэргийг танилцуулсан байна. Одоогоор уг оношлуурыг 10 гаруй хүнд туршиж үзсэн бөгөөд үр дүн нь сайн байгаа аж. Тиймээс энэхүү оношлуурыг цаашид эмнэлгийн практикт нэвтрүүлэхэд дэмжлэг хэрэгтэй байгааг эрдэмтдийн багийнхан танилцуулжээ. Уулзалтаас монгол эрдэмтдийн бүтээсэн SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэхэд шаардагдах зардлыг гаргах асуудлыг БШУЯ, ЭМЯ хамтран шийдэхээр болсон байна.

Манай эрдэмтэд SARS-CoV2-ийн оношлуурыг бүтээснээрээ түүнийг гарган авах технологи,  цаашид үйлдвэрлэх боломж, шинжлэх ухааны үндэслэлийг бий болгож өгч байгаа юм. Цаашдаа энэхүү оюуны бүтээлийг ашиглаж уг оношлуурыг дотооддоо олноор үйлдвэрлэж ашиглах бүрэн боломжтой гэдгээ хэлж буй. Мөн  энэ нь вирусийн халдараас сэргийлэхэд зарцуулах хөрөнгө зардал, гадаадаас ийм төрлийн оношлуур худалдан авах валютыг хэмнэх зэрэгт ихээхэн ач холбогдолтой юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломж бүрдүүлнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоол хүчин төгөлдөр боллоо

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын...