Wednesday, October 7, 2026

Монголын талын өгөөжийг бодитой нэмэгдүүлсэн гэрээний өөрчлөлтийг эцэслэн баталгаажууллаа

Date:

Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх, зардлыг дорвитой бууруулах асуудлаар хөрөнгө оруулагч талтай эцэслэн тохирч, баталгаажууллаа. Ингэснээр 17 жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд анхны томоохон өөрчлөлт оруулах нөхцөл бүрдлээ.

Хэлэлцээний үр дүнд урьдчилсан тооцоогоор “Оюу толгой” ХХК-ийн зардал 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгөөр буурч, Монголын талын өгөөж уурхайн ашиглалтын нийт хугацаанд 4 орчим тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдэх нөхцөл бүрдэж байна. 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн гарын үсэг зурж, эцэслэн байгуулав.

Хэлэлцээг Сангийн сайд З.Мэндсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар ахалж, хэлэлцээ үр дүнд хүрэхэд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, Рио Тинто групп, “Оюу толгой” ХХК хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллав.

#МонголУлсынЗасгийнГазар

#ЧингисХаанБаялгийнСанНэгдэл

#ҮндэснийБаялгийнСан

#БаялгийнӨгөөж

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...