Saturday, August 22, 2026

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ

Date:

“Улаанбаатарын цаг”-аар нийслэлийн удирдлагууд мэдээлэл өглөө. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хотын дарга сонсож байна” платформыг өнгөрөгч баасан гарагт нээсэн. Энэхүү платформ нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үр дүнг иргэдэд мэдээлэх, эргэх холбоог хангах зорилготой. Иргэд 150150 тусгай дугаарт зурвас үнэгүй илгээн санал, хүсэлт, гомдлоо илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn И-мэйл хаягаар холбогдох боломжтой юм. Иргэдийн илгээсэн санал, хүсэлт салбар хариуцсан 22 албан тушаалтанд хуваарилагдана. Таны санал хаана хуваарилагдсаныг openulaanbaatar.mn хаягаар орж хянах боломжтой. Ингээд бид иргэдийн санал, хүсэлт, гомдлын хариуг ажлын тав хоногийн дотор өгөх юм. Хотын даргын зүгээс хэрэгжилтийг мөн хянаж, бодитой үр дүн гаргаж ажиллана. Та бүхний илгээсэн саналаас бид хаана илүү асуудал байгааг зөв олж тогтоох бөгөөд энэ нь цаашдын хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд судалгаа болно” гэлээ. 

Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “150150 тусгай дугаараар давхардсан тоогоор 4000 орчим зурвас хүлээн авсан. Эдгээрээс давхардлыг хасан тооцоход 1634 иргэнээс санал, гомдол, хүсэлт ирсэн байна. Үүний 50 орчим хувь нь гомдол байна. Тус дугаарт иргэд санал, гомдлоо илгээхдээ дүүрэг, хороо, хаяг байршлын талаар тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй юм. Ингэснээр тухайн асуудлыг шийдвэрлэхэд хугацаа алдахгүй” гэдгийг онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...