Wednesday, October 7, 2026

Доналд Трамп: Ирантай хийх хэлэлцээнд саад болбол Оманыг бөмбөгдөнө

Date:

АНУ, Ираны хэлэлцээнд Оманы эрх баригчид саад болбол энэ улсад цохилт өгнө гэж Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.

Иран, Оман улсын хооронд өрнөж буй, Ормузын хоолойн хяналтын талаарх хэлэлцээний талаар Fox News агентлаг Ерөнхийлөгчөөс тодруулахад тэр бээр ” Саад болдог л юм бол бөмбөгдөж орхино” хэмээн сүрдүүлсэн байна.

Оман улс АНУ, Ираны мөргөлдөөнд төвийг сахисан байр суурьтай байгаа гэж мэдэгдэж байсан бөгөөд сөргөлдөөн ид ширүүсэж байх үеэр Ираны цохилтод хэдэнтээ өртөж байв.

Гэсэн ч сүүлийн үед Оманы эрх баригчид Иран болон тус улсыг заагладаг Ормузын хоолойг нээх талаар хэлэлцээг Иран улстай хийж байгаа юм. Хоёр тал харилцан буулт хийхэд ойрхон байгааг илтгэх анхны шинж тэмдэг наймдугаар сарын эхээр гарч байлаа. Тухайлбал, хөлөг онгоц дайран өнгөрөх газарзүйн шинэ координатыг зөвшилцсөн гэж Ираны дипломатчид мэдэгдэж байв. Гэсэн ч дараа нь Иран улс урьдчилсан тохиролцооны нөхцөлийг өөрчлөхийг шаардсан байна.

Мөн Иран, Оманы хооронд хэлэлцээ өрнөж байгаа нь Ормузын хоолойг нээнэ гэсэн үг биш, хоолойг нээхийн тулд АНУ хэд хэдэн болзлыг хангах ёстой гэж Иран үзэж байгаа аж. Тэр дундаа, дайны үеэр учруулсан хохирлыг нөхөн төлөх, тэнгисийн бүслэлтийг зогсоох шаардлагатай гэсэн байр суурийг Иран улс илэрхийлж байгаа юм.

Эх сурвалж: Fox News, BBC

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...