Wednesday, October 7, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Date:

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион байгуулагдаж буйтай холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж буй “Сая тонн – Сая мод” хөтөлбөрийг танилцуулж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг сааруулах болон газрын доройтлыг бууруулах зорилгоор “Сая тонн – Сая мод” хөтөлбөрийг 2030 он хүртэл амжилттай хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол орны байгаль, цаг уурын онцлогт тохируулан нийт 180 сая модыг 3 бүс нутагт хуваан шинжлэх ухааны үндэслэл, судалгаанд тулгуурлан тарьж ургуулахаар ТЭЗҮ батлуулан ажиллаж байна.

• Говийн бүс 62 сая мод

• Хангайн бүс 82 сая мод

• Говь-хээрийн бүс 36 сая мод

Бүс нутгийн байгаль, цаг уурын онцлогт тохирсон мод, сөөгийн тарьц, суулгац үржүүлэх өндөр хүчин чадал бүхий хоёр агропарк байгуулж байна.

• Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Эрдэнэс” агропарк (20 га)

• Дорноговь аймгийн Сайншанд суманд “Зүүнбаян” агропарк (30 га)

Мөн “Ногоон зам” төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын авто замын дагуу 62.5 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...