Wednesday, October 7, 2026

Дэлхийн малчдын чуулга уулзалтаас гурван тунхаглал гаргаж, COP17-д хүргүүлэхээр өргөн барилаа

Date:

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө. Энэ сарын 9-15-ны өдрүүдэд үргэлжилсэн Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд орон нутгийн айлчлал, туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг, хамтын ажиллагааны үр дүнд боловсруулсан гурван тунхаглалыг албан ёсоор баталсан юм.

Уг гурван тунхаглалыг ирэх даваа гарагт эхлэх COP17-д хүргүүлэхээр хүлээлгэн өгөв. Тухайлбал, Малчдын ерөнхий тунхаглалыг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад хүлээлгэн өглөө. Эмэгтэй малчдын тунхаглалыг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга доктор Ясмин Фуад-д, Залуу малчдын тунхаглалыг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш нарт тус тус хүлээлгэн өгөв.

Эдгээр тунхаглалд даян дэлхийн малчид, эмэгтэй малчид, залуу малчдын тэргүүлэх асуудал, санал зөвлөмжийг нэгтгэсэн бөгөөд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурал (COP17)-ын хэлэлцүүлэгт хүргэх дараагийн шат эхэлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...