Thursday, October 8, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ долоо хоногт 460.8 мянган тонн нүүрс арилжжээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрүүдэд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 11 удаагийн амжилттай арилжаагаар 460.8 мянган тонн нүүрсийг нийт 48.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод болон Мандал боомт хүргэх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Үүнд:

1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонныг 2.88 сая ам.доллароор арилжаалж үнэ $72.6⟶$90.1 ам.доллар буюу 24.1% өссөн.

Баяжуулсан сул коксжих нүүрс – 64.0 мянган тонныг 8.67 сая ам.доллароор арилжаалж үнэ $122.9⟶$135.4 ам.доллар буюу 10.2% өссөн.

1/3 коксжих нүүрс 32.0 мянган тонныг 3.79 сая ам.доллароор арилжаалж үнэ $87.5⟶$118.5 ам.доллар буюу.4% өссөн.

Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс – 64.0 мянган тонныг 4.37 сая ам.доллароор арилжаалж үнэ $63.5⟶$68.3 ам.доллар буюу 7.6% өссөн.

1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонныг 4.66 сая ам.доллароор арилжаалж үнэ $127.7⟶$145.7 ам.доллар буюу 14.1% өссөн.

Баяжуулсан сул коксжих нүүрс – 64.0 мянган тонныг 8.67 сая ам.доллароор арилжаалж үнэ $122.9⟶$135.4 ам.доллар буюу 10.2% өссөн.

Эрчим хүчний нүүрс – 64.0 мянган тонныг 4.31 сая ам.доллароор арилжаалж үнэ $63.5⟶$67.4 ам.доллар буюу 6.1% өссөн.

1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонныг 2.79 сая ам.доллароор арилжаалж үнэ $72.6⟶$87 ам.доллар буюу 20.0% өссөн.

Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс – 32.0 мянган тонныг 2.23 сая ам.доллароор арилжаалж үнэ $64.6⟶$69.7 ам.доллар буюу 7.9% өссөн.

Баяжуулсан сул коксжих нүүрс – 32.0 мянган тонныг 4.35 сая ам.доллароор арилжаалж үнэ $124.9⟶$135.9 ам.доллар буюу 8.8% өссөн.

Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс – 12.8 мянган тонныг 2.00 сая ам.доллароор арилжаалж үнэ $136.9⟶$155.9 ам.доллар буюу 13.9% өссөн.

2026 оны 07 сарын 31-ний өдрийн байдлаар нийт 195 удаагийн арилжаагаар 940.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 10.65 сая тонн нүүрс арилжлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...