Thursday, October 8, 2026

АНУ Канадын зарим бараанд 50 хувийн татвар ногдуулна

Date:

АНУ-ын Цагаан ордон 20-нд мэдээлснээр, мөн өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэд хэдэн тунхаглалд гарын үсэг зурж, 1930 оны “Смут-Хоулигийн тарифын тухай хууль”-ийн 338 дугаар хэсгийг үндэслэн Канадаас импортолж буй хэдэн зуун нэр төрлийн тодорхой бараанд 50 хувийн нэмэлт тариф ногдуулахаа мэдэгджээ.

Цагаан ордон мэдэгдэхдээ, эдгээр тариф нь Канадын ялгаварлан гадуурхсан үйл ажиллагааны улмаас АНУ-ын бизнес эрхлэгчдэд учирч буй дарамт, хохирлыг нөхөх зорилготой гэлээ. Шинэ тарифын арга хэмжээ АНУ-ын зүүн нутгийн цагаар 8-р сарын 19-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, Канад улс АНУ-ын автомашинд тарифын болон квотын хязгаарлалт тогтоодог боловч бусад оронд ийм хязгаарлалт тавьдаггүй. Канад улс мөн тарифын ногдол хэмжээний хязгаарлалтыг ашиглан АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдийг Канадад хөрөнгө оруулж, үйлдвэрлэл явуулахад хүргэдэг. Үүнээс гадна Канадын ихэнх бүс нутаг АНУ-ын согтууруулах ундааг худалдан авах, жижиглэн худалдаалахыг зогсоосон боловч бусад орны бүтээгдэхүүнд ижил төрлийн хязгаарлалт тавиагүй юм. Түүнчлэн Канадаас АНУ-ын бяслагт ногдуулдаг тарифын ногдол хэмжээ нь Европын Холбооны ижил төрлийн бүтээгдэхүүнд хэрэгжүүлдэг хэмжээнээс илүү байгаа гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...