Thursday, October 8, 2026

Yonhap News: БНСУ стратегийн түүхий эдээр баялаг Монгол Улстай нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэхийг зорьж байна

Date:

БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй айлчлалын талаар тус улсын Yonhap News агентлаг мэдээлжээ. Уг мэдээг хүргэж байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргийн хамт Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч И Жэ Мён-ы төрийн айлчлал гурван өдөр үргэлжлэх бөгөөд энэхүү айлчлал нь сүүлийн 15 жилийн хугацаанд БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.

Энэ айлчлалаар БНСУ газрын ховор элемент зэрэг стратегийн түүхий эдээр баялаг Монгол Улстай нийлүүлэлтийн сүлжээ болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна гэж БНСУ-ын хэвлэлүүд мэдээлжээ.

Төрийн айлчлалын эхний өдөр Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж, хоёр улсын харилцааг “алтан үе”-д хүргэх тухай хамтарсан алсын харааг тунхаглах төлөвтэй байна.

Мөн тэр бээр бизнесийн форумд оролцож, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцэнэ.

Бямба гарагт Ерөнхийлөгч И Жэ Мён Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочноор оролцоод эх орон руугаа буцах юм байна.

Эх сурвалж: Yonhap News

Гэрэл зураг: Yonhap News

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...