Thursday, October 8, 2026

БНСУ-ын ерөнхийлөгч И Же Мён гэргийн хамт Монгол Улсад айлчилна

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Же Мён 7 дугаар сарын 9–11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Энэ нь 2011 онд болсон төрийн айлчлалаас хойш 15 жилийн дараа тохиож буй БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал юм. 🇲🇳🇰🇷

Түүнийг гэргий Kim Hye-kyung дагалдан ирэх бөгөөд тэд Монголын Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочноор оролцох аж.

Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүд Монгол Улс–БНСУ-ын Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн бүс нутаг болон олон улсын асуудлаарх хамтын ажиллагаа, уялдаа холбоог гүнзгийрүүлэх талаар албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор Засгийн газар хоорондын болон холбогдох байгууллагуудын хооронд хэд хэдэн баримт бичиг, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах аж.

Эх сурвалж: Yonhap

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...