Thursday, October 8, 2026

Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгажээ

Date:

Олон улсын төлбөр тооцооны банк болон Хятадын Ардын Банкнаас хамтран зохион байгуулсан олон улсын хурлын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон Хятадын Ардын Банкны Ерөнхийлөгч Пан Гун Шэн нар албан уулзалт хийж, хоёр орны Төв банк хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн талаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс болон БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал, банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, цаашид эдийн засаг, тэр дундаа гадаад худалдаа, түүний санхүүжилт болон төлбөр тооцооны чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, шинээр санаачилсан тодорхой ажлуудын үр дүнг дүгнэж ярилцсан байна.

Үүний хүрээнд Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-ний хугацааг 3 жилээр сунгаж, нөхцөлийг сайжрууллаа. Хэлцлийн хэмжээ 15 тэрбум юань буюу 7.85 их наяд төгрөг байх юм.

Уг хэлэлцээр нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бөгөөд нөхцөлийг сайжруулан гэрээг сунгаснаар цаашид дээрх чиглэлүүдээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...