Wednesday, July 8, 2026

Засгийн газрын өр зээлжих зэрэглэлд сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ

Date:

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд дүгнэлт хийжээ. Уг дүгнэлтэд, Монгол Улсын нийт гадаад өрийн дүнд Засгийн газрын гадаад өрийн үлдэгдлийн эзлэх хувь жил ирэх тусам өссөөр байгаа нь дунд болон урт хугацаанд Засгийн газрын өрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхөөр байгааг онцолсон байна.

Монгол Улсын нийт гадаад өр  2025 оны гүйцэтгэлээр 40,277.4 сая ам.доллартой тэнцэж байгаа бөгөөд үүнээс Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 8,750.23 сая ам. доллар болж, улсын нийт гадаад өрийн 22.0 хувийг эзэлж байна. УИХ-аар 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн дагуу ирэх жилүүдэд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн БНЭУ-ийн зээл, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийн БНХАУ-ын зээлийн ашиглалт тус тус нэмэгдсэнээр Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл болон Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл өсөх нь тодорхой бөгөөд дунд болон богино хугацаанд Монгол Улсын болон Засгийн газрын гадаад өрийн тогтвортой байдалд муугаар нөлөөлж, Монгол Улсын зээлжих зэрэглэлд сөрөг үр дагавар учруулах эрсдэлтэй байна гэж үзжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн харвааны шилдгүүд тодорлоо

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа 07-р сарын...

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820...

Үзэмчин өвөө, зээ охин, морь гурав

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Гэгээрэл...