Wednesday, July 8, 2026

Володимир Зеленський: Украин шатаж байгаа бол танай Москва ч шатна

Date:

Пүрэв гарагт Украины Зэвсэгт хүчин сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн өргөн цар хүрээтэйгээр Москва болон Москва орчим руу дроноор довтоллоо.

Энэ довтолгооны гол бай нь Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэр байсан бөгөөд тус үйлдвэр энэ долоо хоногт хоёр дахь удаагаа ийнхүү халдлагад өртөж байгаа юм.

“Украин шатаж байгаа бол танай Москва ч шатна” хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський энэ довтолгоотой холбоотой тайлбар хийхдээ онцолсон байна.

Москва хотын дарга Сергей Собянины мэдэгдсэнээр пүрэв гарагт Украины 194 дроныг сөнөөжээ. Харин хэд нь Москвад хүрсэн нь тодорхойгүй байгаа юм. Пүрэв гарагийн довтолгооны улмаас 500 гаруй нислэг хойшилж, цуцлагджээ.

ОХУ-ын төрийн мэдээллийн агентлаг болох ТАСС Москваг чиглэсэн довтолгоог сүүлийн хоёр жилийн хугацаанд гарсан хамгийн том довтолгоо хэмээсэн байна.

Эх сурвалж: ВВС, ТАСС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн харвааны шилдгүүд тодорлоо

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа 07-р сарын...

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820...

Үзэмчин өвөө, зээ охин, морь гурав

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Гэгээрэл...