Thursday, October 8, 2026

Узбекистан улстай жимс, жимсгэнийн тариалалт, гидропоник хүлэмжийн аж аж ахуйн талаар санал солилцжээ

Date:

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн Бүгд Найрамдах Узбекистан улсын Хөдөө аж ахуйн яамны хэлтсийн дарга Каюпов Нурсултон Сакенович тэргүүтэй бизнесийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ОНУЗГ-ын дарга П.Зоригтбаатар, СБЗГ-ын дарга Ш.Мөнхцэрэн,  ХХААХҮЯ-ын БТГ-ын дарга Ц.Болорчулуун, МЭЕГ-ын дарга Х.Алтангэрэл, ХААИС-ийн проректор А.Буянбаатар, Монголын тариаланчдын үндэсний холбооны Гүйцэтгэх захирал М.Бямбасүрэн, Монголын тариаланчдын үндэсний холбооны Гүйцэтгэх захирал Б.Золжаргал, Монголын жимс, жимсгэний холбооны Тэргүүн Т.Насанжаргал нарын төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнесийн төлөөлөл байлцлаа.

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг жимс, жимсгэний тариалалт, газар тариалан, загас үржүүлэг болон гидропоник хүлэмжний чиглэлээр өргөжүүлэх тухай санал солилцлоо. Бүгд Найрамдах Узбекистан улсын Хөдөө аж ахуйн яамны хэлтсийн дарга Каюпов Нурсултон Сакенов тус улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевын зарлигын хүрээнд Монгол, Узбекистаны барааны эргэлтийг нэмэхийн тулд хөрөнгө оруулалт, хамтын зээлийн багц үүсгэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...