Thursday, October 8, 2026

1072 хувьцааны мэдээлэл өгөх өдөрлөг ням гарагт үргэлжилнэ

Date:

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 154 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшигч иргэн нас барсан бол түүний хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хууль ёсны өвлөгчид шилжүүлэх шийдвэр гарсан.

Үүнтэй холбогдуулан хувьцааг хэрхэн өвлүүлэх, иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар нэгдсэн мэдээлэл, зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

Өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Нотариатчдын танхим, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо оролцож хувьцаа өвлөн авахтай холбоотой бүх төрлийн мэдээллийг иргэд, олон нийтэд өлөө.

Мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг маргааш өдөр буюу ням гарагт 09:00 -17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Иргэд та бүхэн Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж хувьцаа өвлөх эрхзүйн зохицуулалтай холбоотой мэдээллийг авах боломжтой.

Өдөрлөгийн хүрээнд:

-Хууль ёсны өвлөгч мөн эсэхийг шалгах

-Өвлөх хувьцаа болон ногдол ашгийн хэмжээг тодорхойлох

-Бүрдүүлэх шаардлагатай баримт бичгийн жагсаалт, зааварчилгаа

-Үнэт цаасны данс нээлгэсэн эсэхээ шалгах, данс нээлгэх зэрэг мэдээллийг нэг дороос авах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...