Thursday, October 8, 2026

“Бага Алтаргана” наадмын шилдгүүд тодорлоо

Date:

ОХУ-ын Улан-Үдэ хотод зохион байгуулагдах буриад угсаатны “Алтаргана-2026” XVI дахь удаагийн Олон улсын соёлын их наадамд Дорнод аймгаа төлөөлөн оролцох ардын авьяастан, өвлөн уламжлагчдыг тодруулах “Бага Алтаргана-2026” наадмыг энэ сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд амжилттай зохион байгуулжээ.

1. Буриад ардын дуу

-10-16 насны ангилалд Б.Энх, Баяндун сум

-17-35 насны ангилалд О.Батмагнай, Цагаан-Овоо сум

-36-51 насны ангилалд Б.Батчулуун, Баяндун сум

-51-ээс дээш насны ангилалд Г.Дугарсүрэн, Дашбалбар сум

2. Эстрад орчин үеийн дуу

-10-16 насны ангилалд Б.Энэрэл, Дашбалбар сум

-35-аас дээш насны ангилалд Т.Мөнхбат, Цагаан-Овоо сум

3. Буриад бүжиг

-Гоцлол бүжиг-эрэгтэй, Б.Бадрах, Дашбалбар сум

-Гоцлол бүжиг-эмэгтэй, С.Анударь, Дашбалбар сум

-Хослол бүжиг Б.Бадрах, С.Анударь, Дашбалбар сум

4. Үлгэрч, ерөөлч, магтаалч-Г.Буяндэлгэр, Баян-Уул сум

5. Суухан хуур цуур хөгжим-Дашбалбар сум

6. Дангина гоо бүсгүй- З.Хулан, Цагаан-Овоо сум

7. Торгон зам-Хувцас загвар- н.Анхилуун, Дашбалбар сум

8. Эсээ бичлэг- Ө.Ундрал, Дашбалбар сум

9. Буриадын нэг өдөр-Дашбалбар сум

10. Номын уралдаан-Б.Цэвэлмаа, Баяндун сум тус тус шалгарч “Алтаргана-2026” их наадамд оролцох эрхийн бичгээр шагнууллаа.

БАГА АЛТАРГАНА-2026 наадмын ерөнхий шүүгчээр Дорнод аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Л.Идэрбат, Шүүх бүрэлдэхүүнд Баяндун сумын ахмад багш, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, МУСТА, БТА, Соёлын биет бус өв өвлөн уламжлагч О.Долгормаа, Баян-Уул сумын ахмад багш, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, МУСТА, БТА, Соёлын биет бус өв өвлөн уламжлагч Д.Оюунчимэг, Дашбалбар сумын ЕБС-ийн ахмад захирал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Алтаргана наадмын шагналт, БТА, Соёлын биет бус өв өвлөн уламжлагч Р.Цэндэм, Цагаан-Овоо сумын Соёлын төвийн хөгжмийн багш, МУСТА, Соёлын биет бус өв өвлөн уламжлагч Ө.Лхамдорж нар ажиллалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...