Thursday, July 9, 2026

ОХУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж байна

Date:

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчлал хийгээд буцсанаас ердөө дөрөв хоногийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бээжинг зорьжээ.

Ерөнхийлөгч Владимир Путины онгоц 05 дугаар сарын 19-ний өдрийн 23:20 цагт Бээжингийн “Шоуду” нисэх буудалд газардсан байна. Түүнийг нисэх буудал дээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И угтан авчээ.

Албан ёсны айлчлалын үндсэн хөтөлбөр өнөөдөр буюу 05 дугаар сарын 20-ны өдөр товлогдсон байна. Лхагва гарагийн өглөө БНХАУ-ын дарга Ши Жинпинь Тяньаньмэний талбай дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг албан ёсоор угтан авах аж. Үүний дараа Ардын хурлын ордонд Хятад-Оросын хэлэлцээ болохоор төлөвлөгджээ.

Энд дуулгахад, Владимир Путин хамгийн сүүлд 2025 оны 08 дугаар сарын сүүл, 09 дүгээр сарын эхээр Бээжинд айлчлан, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт, Дэлхийн II дайн дууссанд зориулсан ёслолын арга хэмжээнд оролцож байв. Дараа нь 2026 оны 02 дугаар сард Владимир Путин болон Ши Жинпинь нар цахимаар холбогдон ярилцаж байсан. Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлах өдрийг хоёр тал тохиролцжээ.

Эх сурвалж: Ведомости
Гэрэл зураг: РИА Новости

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч И Же Мён гэргийн хамт Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос...

АНУ, Ираны хоорондох нөхцөл байдал дахин хурцаджээ

АНУ, Израил Иран руу довтлон, хамтарсан цэргийн ажиллагааг 2026...

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр 50 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ

НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон батлан хамгаалах үйлдвэрлэлийн...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК БНСУ-ын “Hanwha investment & securities” компанитай хамтран ажиллахаар боллоо

БНСУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийх айлчлалын хүрээнд “Чингис хаан...