Friday, October 9, 2026

Путины айлчлалын үеэр “Сибирийн хүч” төслийг хөндөн ярилцана

Date:

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэ удаагийн айлчлалд өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байгаа юм. Тодруулбал, ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 5 шадар сайд, 8 сайд, амбан захирагчид, Ерөнхийлөгчийн захиргаа, банк, томоохон бизнесийн төлөөллүүд багтаж байгаа аж.

Айлчлалын үеэр ОХУ болон БНХАУ хэлэлцээ хийсний дүнд 40 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жинпинь нар хэлэлцээ хийх үеэрээ хоёр талын харилцаа төдийгүй олон улсын асуудлыг хэлэлцэх аж.

Тэр дундаа “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн төслийг хөндөн ярилцах юм байна. Хийн үнэ дээр тохиролцож чадаагүйн улмаас Хятадын тал өнөөг хүртэл энэхүү төслийг урагшлуулахад бэлэн гэсэн байр суурь илэрхийлээгүй байгаа юм. Хятадын тал Оросын дотоодын зах зээлийн үнэтэй ижил хямд үнээр хий авах сонирхолтой байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ нь Европын зах зээл дээрх өнөөгийн ханшаас 12 дахин бага, БНХАУ одоо төлж байгаа үнээс 5 дахин бага үнэ юм.

Эх сурвалж: Ведомости, euronews

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...