Thursday, July 9, 2026

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуантай уулзлаа

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуанийг  өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Сайд Ц.Идэрбат хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг онцолж, БНХАУ-ын Засгийн газар болон Элчин сайдын яамнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд тогтмол дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Хоёр улсын хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт илүү өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаа гэдгийг мөн дурдлаа.

Тухайлбал, газар тариалангийн үйлдвэрлэлд усалгааны системийг нэвтрүүлэх, төмс, хүнсний ногооны тариалалтад механикжуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор бага оврын тоног төхөөрөмжийг угсрах үйлдвэр байгуулах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх зэрэг хөдөө аж ахуйн салбарт бодитой ажлуудыг хэрэгжүүлэхэд Элчин сайдын дэмжлэг онцгой чухал гэдгийг тэмдэглэв.  

Түүнчлэн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа протоколуудын хүрээнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэх боомтын тоог нэмэх, тээвэрлэлтийн нөхцөлийг харилцан тохиролцох, Монгол Улсаас гуравдагч улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит тээвэрлэлтийн явцад тодорхой хүндрэл, саатал үүсэж байгаа тул тээврийн нөхцөл, зохицуулалтыг хялбаршуулж, түргэн шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг санал тавив. 

Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань  хоёр улсын хамтын ажиллагаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт өргөн цар хүрээтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын газар тариалангийн салбарт БНХАУ-ын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, ухаалаг усалгааны системийг нутагшуулах, малын тэжээл, эрдэнэ шиш, царгас, хунчир зэрэг таримал ургамлын хил, гаалийн хорио цээрийн протоколыг байгуулах, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтэц буюу хатуу холболтоос гадна хорио цээрийн дэглэм, дүрэм журам, стандарт зэрэг зөөлөн холболтыг мөн сайжруулах зэрэг олон чиглэлээр хамтарч ажиллах боломжтой гэдгийг илэрхийлж, тодорхой асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд сайд Ц.Идэрбат цаашид хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд энэ уулзалтаар хэлэлцсэн асуудлаар тодорхой ажлын төлөвлөгөө боловсруулан, үр дүнтэй хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч И Же Мён гэргийн хамт Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос...

АНУ, Ираны хоорондох нөхцөл байдал дахин хурцаджээ

АНУ, Израил Иран руу довтлон, хамтарсан цэргийн ажиллагааг 2026...

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр 50 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ

НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон батлан хамгаалах үйлдвэрлэлийн...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК БНСУ-ын “Hanwha investment & securities” компанитай хамтран ажиллахаар боллоо

БНСУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийх айлчлалын хүрээнд “Чингис хаан...