Friday, October 9, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд НҮБХХ-ийн Жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээжилт хөтөлбөртэй танилцлаа

Date:

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-өөс хэрэгжүүлдэг Жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээжилт хөтөлбөрийн талаар танилцуулга, мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулагдлаа.

Тус хөтөлбөр нь байгууллагын чадавхыг бэхжүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийг сайжруулах замаар удирдлагын манлайлал, шийдвэр гаргалт, хариуцлагатай засаглалыг дэмжихэд чиглэдэг онцлогтой юм.

Уулзалтын үеэр НҮБХХ-ийн Жендэрийн шинжээч Н.Уянга, Жендэрийн Үндэсний эксперт Б.Оюун, Жендэрийн Үндэсний шинжээч О.Туяа нар хөтөлбөрийн зорилго, хэрэгжилт, үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцлоо.

Жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээжилт хөтөлбөр танилцуулах уулзалтад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу болон компанийн удирдлагууд, ажилтнуудын төлөөлөл оролцлоо.

НҮБХХ-ийн суурин төлөөлөгчийн газрууд “Жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээжилт” (UNDP Gender Equality Seal Certification)-ийн хүрээнд өдөр тутмын үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад жендэрийн мэдрэмжтэй хандлагыг нэвтрүүлж, байгууллагын түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг бодитоор хэрэгжүүлж буйгаа баталгаажуулдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...