Friday, October 9, 2026

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Б.Мөнхбатыг томилохоор болжээ

Date:

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай өнгөрсөн сард ажлаа хүлээлгэж өгсөн. Түүний оронд “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Балжиннямын Мөнхбатыг томилохоор яригдаж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томилогдох гэж буй Б.Мөнхбат нь Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар бүрэн дунд сургуульд физикийн багш,  Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, 2016 оноос Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...