Friday, October 9, 2026

УИХ-ын гишүүнийг намынх нь саналаар эгүүлэн татах зохицуулалттай хуулийн төслийг өргөн барилаа

Date:

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.06/ Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Их Хурлын гишүүний хариуцлагыг нэмэгдүүлэх, эгүүлэн татах зохицуулалтыг тодорхой болгох, парламент, улс төрийн намыг иргэдэд нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулахыг олон нийтээс хүчтэй шаардах болсон. Иймд Монгол Улсын Их Хурлын гишүүнийг улс төрийн намын саналаар эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг Үндсэн хуулийн заалтад тулгуурлан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болох нөхцөлийг тодорхойлох шаардлагатай байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.

Энэ хүрээнд Улсын Их Хуралд суудал авсан улс төрийн намын төлөөлөх төв байгууллагаас гишүүнийг эгүүлэн татахаар санал гаргах эрхийг тусгаж, улс төрийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг нь тодорхой болгохоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.        

Хуулийн төсөл 3 зүйлтэй бөгөөд дараах асуудлыг тусгажээ. Үүнд:

  • Төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “9.1.7.Улсын Их хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргасан.” гэсэн зүйл нэмэх,
  • Төслийн 2 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлын 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн “… 9.3 Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн…” гэсний дараа “,Улсын Их Хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргасан” гэж өөрчлөхөөр зохицуулсан байна.
  • Мөн уг хуулийн төсөлтэй хамт Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлд нэмэлт оруулах, Монголын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
  • Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, улс төр, эдийн засагт ямар нэгэн сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд парламентад итгэх иргэдийн итгэл дээшлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...