Friday, October 9, 2026

Доналд Трамп: Цөмийн хэлэлцээ хийх хүртэл Ираныг бүсэлсэн хэвээр байна

Date:

Иран цөмийн хөтөлбөрөөр хэлэлцээ хийхийг зөвшөөрөх хүртэл тус улсыг бүсэлсэн хэвээр байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.

“Зарим талаараа бөмбөгдсөнөөс бүслэлт нь илүү үр дүнтэй. Иран цөмийн зэвсэгтэй байж болохгүй” гэж Ерөнхийлөгч Доналд Трамп Axios агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр онцолсон байна.

Түүний өгүүлснээр, Иран бүслэлтийг зогсоохын тулд тохиролцохыг эрмэлзэж байгаа гэнэ.

“Тэд тохиролцохыг хүсэж байгаа. Намайг бүслэлтээ үргэлжлүүлэхийг тэд хүсэхгүй байгаа юм. Харин би бүслэлтээ зогсоохыг хүсэхгүй байна. Учир нь тэдэнд цөмийн зэвсэг байж болохгүй” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.

Одоогоор бүслэлтийг үргэлжлүүлэх нь дарамт шахалт үзүүлэх гол хөшүүрэг гэж тэр бээр үзэж байгаа ч Иран буулт хийхгүй бол цэргийн ажиллагааг үргэлжлүүлэхэд бэлэн байгаа аж. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал Иранд “богино, хүчтэй” цуврал цохилт өгөх төлөвлөгөө боловсруулжээ.

Эх сурвалж: Axios

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...