Friday, October 9, 2026

Уур амьсгалын өөрчлөлт дэх МАА-н асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Date:

Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дэх мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэх арга технологийг сайжруулах асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2026 оны 5-р сарын 6-нд болох гэж байна.

Энэхүү хуралд Монгол Улс болон БНХАУ, Швейцарь, Канад улсын эрдэмтэн, судлаачид оролцож, хүлэмжийн хийн ялгаралт, түүнийг бууруулах арга зам, бэлчээрийн малын генетик нөөц, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөн дэх бэлчээрийн экосостемийн өөрчлөлт, хөрсний органик нүүрстөрөгчийн шингээлт, мал аж ахуй эрхлэх арга туршлага, малчдын залгамж халаа,  тэжээлийн олон наст буурцагт ургамлыг тариалах, туршлага, шинэ төрлийн тэжээлийн малын ашиг шимд үзүүлж буй нөлөө, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, үнэлгээ зэрэг өргөн сэдвийн хүрээнд 40 орчим илтгэл хэлэлцүүлнэ.

Тус хуралд Канад улсын Саскачеваны Их Сургуулийн Тариалангийн хөгжлийн төвийн судлаач, эрдэмтэн Билигэтү Билл, Швейцарийн халуун орны болон нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгааны хэлтсийн судлаач Якоб Зинсстаг, БНХАУ-ын Ланжоугийн их сургуулийн багш, судлаач Лонг Руйжун, Өвөрмонголын Хөдөө аж ахуйн их сургуулийн бэлчээрийн шинжлэх ухааны коллежийн багш, судлаач Ли Жигуо, мөн тус сургуулийн Хээрийн шинжлэх ухааны коллежийн багш, судлаач Ниту Ву, Өвөрмонголын Ойн аж ахуй, бэлчээрийн хяналт-шинжилгээ, төлөвлөлтийн хоёрдугаар академийн судлаач, эрдэмтэн Сарула Төмөрбүхэ зэрэг олон улсын нэр хүндтэй их сургууль, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид болон манай улсын ХХААХҮЯ, харьяа байгууллага, ХААИС, МУИС болон Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн судлаачид оролцож, илтгэл хэлэлцүүлэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...