Friday, October 9, 2026

Эрдагон: ОХУ, Украины хэлэлцээг үргэлжлүүлэхээр ажиллаж байна

Date:

Израил, АНУ Ираны эсрэг дайн эхлүүлсний дараа бараг зогсонги байдалд орсон Орос, Украины хоорондын энхийн хэлэлцээг сэргээхээр Турк улс хүчин чармайлт гаргаж байгаа аж. Энэ талаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 04 дүгээр сарын 22-ны өдөр НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй Анкарад уулзах үеэрээ мэдэгджээ.

“Турк улс Украин, Оросын хоорондын дайныг энх тайвнаар дуусаасай гэж хүсэж байгаа. Тиймдээ ч бид хэлэлцээг сэргээж, төрийн тэргүүнүүдийн түвшинд яриа хэлэлцээ эхлүүлэх тал дээр ажиллаж байна” хэмээн Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн байна.

Үүнээс өмнө Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Орос, Украины төрийн тэргүүнүүдийн хэлэлцээг зохион байгуулах хүсэлтийг Туркийн Ерөнхийлөгчид тавьсан талаарх мэдээлэл гарч байв. Украин улс энхийн хэлэлцээг сэргээхэд Турк улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...