Sunday, May 24, 2026

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбат хууль бус үүрэг даалгавар өгч, шаардлага хангаагүй хүнийг тэтгэлэгт хөтөлбөрт шалгаруулсан байжээ

Date:

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 4 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 330 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 296 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 34 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа 7 нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.  

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 134 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 25 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлүүдэд авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.О нь сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийн даргаар ажиллахдаа албан хаагчид амаар хууль бус үүрэг даалгавар өгснөөр бусдад давуу байдал бий болгож, шаардлага хангаагүй нэр дэвшигчдийг тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулсан нь Авлигын эсрэг хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх зэрэг заалтуудыг зөрчсөн байх тул хуулийн хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан бичиг хүргүүлсэн.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 26 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...