Sunday, May 24, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Казахстан улсад төрийн айлчлал хийнэ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Төрийн айлчлалын хүрээнд “улс төр, худалдаа эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хэтийн төлөвийн талаар өндөр дээд түвшинд хэлэлцэнэ” гэж Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн захиргааны хэвлэлийн албанаас гаргасан мэдээлэлд онцолсон байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал нь төрийн тэргүүний хувьд Казахстан улсад айлчилж буй анхны тохиолдол юм. Өмнө нь тэр бээр 2019 онд Ерөнхий сайдын албан тушаалд байхдаа тус улсад айлчилж байв.

Энд дуулгахад, Бүгд Найрамдах Казахстан Улс 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тусгаар тогтнолоо зарласны дараа 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улс, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоож байсан юм. 1992 онд Монгол Улс Алма-Ата хотноо Элчин сайдын яамаа нээсэн бол Казахстаны тал 1997 оны 05 дугаар сард Улаанбаатар хотод дипломат төлөөлөгчийн газраа нээсэн. 1993 онд Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 онд Казахстан улсад айлчилж байлаа.

Харин 2024 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн юм.

Эх сурвалж: nur.kz, ГХЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...