Friday, October 9, 2026

БНХАУ-ын нутагт гарсан түймэр хил даван орж иржээ

Date:

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай 3 дугаар баг “Арц холбоо уул” гэх газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 380 км, сумын төвөөс баруун урд зүгт 140 км/-т хээрийн түймэр БНХАУ-аас хил даван орж иржээ.

Дуудлагыг өчигдрийн 12:48 цагт хүлээн авч Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангиас 1 техник, 11 алба хаагч, сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангиас 2 техник, 12 алба хаагч, Петро Чайна Дачин тамсаг ХХКомпанийн олборлолтын 21 талбайд хөдөлгөөнтөөр үүрэг гүйцэтгэж байгаа Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 техниктэйгээр нийт 31 алба хаагч, 4 техниктэйгээр унтраахаар ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...