Sunday, May 24, 2026

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монгол Улсаа төлөөлөн гадаад улсуудад суух Элчин сайд нартай уулзлаа

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгож, өргөн мэдүүлснээр нийт 21 улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг УИХ-аас томилоод буй. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монгол Улсаа төлөөлөн гадаад улсуудад суух Элчин сайд нартай уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат Элчин сайд нарт ажлын амжилт хүсэж, салбарын бодит нөхцөл байдлыг танилцуулж, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хэмжээнд эрчимжүүлэх, салбарын экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мөн мах, ургамал, ноолуурын экспортыг эрчимжүүлэх ажлын хэсгийг байгуулан ажиллаж буйгаа танилцууллаа.

Өсөн үржиж, урган төлждөг хөдөө аж ахуйн баялгаараа ашиг орлого олохын зэрэгцээ бүс нутгийн болон дэлхийн хүн амын хүнсний хангамжид Монгол Улс хувь нэмрээ оруулахыг зорьж байгааг салбарын сайд онцлов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд шинээр томилогдон ажиллах Элчин сайд нарын үүрэг оролцоо чухлыг онцлон хэллээ.

Элчин сайд нар томилогдон очиж буй улс орнууддаа хүнс, хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр салбарын яамтай хэрхэн хамтран ажиллах, тухайн орнуудын онцлог, зах зээлийн боломж, стандарт шаардлага болон Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны чиглэл, хандлагын талаар мэдээлэл солилцож, байр сууриа илэрхийлэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Элчин сайд нартай тогтмол мэдээлэл солилцож, хамтран ажиллах суваг бий болгох, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд гадаадын улс орнуудад хүргэх мэдээлэл, сурталчилгааг тодорхой, цэгцтэй болгох ажлыг хийнэ гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...