Friday, October 9, 2026

В.Путин, Р.Эрдоган нар Персийн булангийн нөхцөл байдлын талаар утсаар ярьжээ

Date:

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНТУ-ын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай дөрөвдүгээр сарын 3-нд утсаар ярьж, Персийн булангийн бүс нутагт улам бүр хурцдаж буй цэрэг, улс төрийн мөргөлдөөний талаар гүнзгий санал солилцов.

Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны вэбсайт дээр нийтлэгдсэн мэдээлэлд дурдсанаар, хоёр удирдагч утсаар ярихдаа эрчимтэй цэргийн ажиллагаа нь бүс нутаг болон дэлхийн хэмжээнд эрчим хүч, худалдаа, ложистикийн салбарт ноцтой үр дагавар авчирсныг тэмдэглэжээ. Орос, Турк хоёулаа гал зогсоохыг нэн даруй хангах, Персийн булангийн бүс нутгийн бүх орнуудын хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзсэн энхийн хэлэлцээр байгуулах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв.

Украины нөхцөл байдлын талаар хэлэлцэх үеэр Путин, Эрдоган нар Хар тэнгисийн бүс нутагт цогц аюулгүй байдлыг хангахын тулд зохицуулалтыг сайжруулах амлалтаа онцолжээ. Түүнчлэн хоёр тал улс төр, худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид өргөжүүлэх, мөн эрчим хүчний салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг урагшлуулах талаар хэлэлцсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...