Sunday, May 24, 2026

Володимир Зеленський: Төрийн тэргүүнүүдийн түвшинд хэлэлцээ хийх хэрэгтэй

Date:

Украин улс ОХУ-тай хийх энхийн хэлэлцээнд нухацтай хандаж байгаа, хоёр орны төрийн тэргүүнүүдийн түвшинд хэлэлцээ явуулбал сайн гэж Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгджээ.

“Украинчууд хэлэлцээнд нухацтай хандаж байгаа. Төрийн тэргүүнүүдийн түвшинд хэлэлцвэл сайн гэж бид үзэж байгаагийн дээр үүнд бэлэн байна. ОХУ Украиныг тулган шаардалтыг нь хүлээж аваасай гэж хүсэж байгаа. Донецк, Луганск мужуудад хянаж байгаа нутаг дэвсгэрээс украинчуудыг өөрсдөө гарч явахыг тэд хүсэж байгаа юм” хэмээн Володимир Зеленський мэдэгджээ.

Гэхдээ эдгээр нутаг дэвсгэрийг ОХУ эхлэн авахад хугацаа хэрэгтэйн дээр сард л 28-35 мянган цэргээ алдана гэж тэр бээр онцолсон байна.

“Тэд газар нутгийг эзлээд авчихна гэсэн баталгаа байхгүй. Тэнд 300 мянгаас сая хүртэлх цэргээ оршуулж магадгүй. Тэд хүний амь насыг үнэлж мэддэггүй, гэхдээ энэ бол мөнгө гэдгийг ойлгодог” хэмээн Володимир Зеленський мэдэгджээ.

Өмнө нь, энэ оны 01 дүгээр сард Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбига мэдэгдэл хийхдээ Ерөнхийлөгч Володимир Зеленський ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай биечлэн уулзахад бэлэн гэдгийг онцолж байлаа.

Эх сурвалж: Украинская правда

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...