Friday, October 9, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан хийсэн иргэнд шүүхээс торгох ял оногдуулжээ

Date:

Иргэн О нь 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, ижил төстэй хуурамч цахим шуудан үүсгэж БНХАУ-ын худалдан авагчдад нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө хэмээн амлан 300.000-500.000 ам.доллар авахаар тохиролцсон байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж таслан зогсоож, компанийн нэр барьж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн тухайн иргэнд шүүхээс торгох ял оногдуулжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-д заасны дагуу олборлосон нүүрсээ зөвхөн Монголын хөрөнгийн биржээр ил тод нээлттэй арилжаалж байгаа бөгөөд ам нөхцөлтэй гэрээ хийхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Иймд харилцагч худалдан авагч та бүхэн компанийн нэрийг ашиглан нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө гэх залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж дээрх төрлийн цахим шуудан болон албан бичиг хүлээн авсан тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас албан ёсоор тодруулах, цаашлаад цагдаагийн байгууллагад хандах шаардлагатайг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...