Sunday, May 24, 2026

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо

Date:

Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор  “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. 

“БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” санал асуулгын хүрээнд Зөвлөлдөх зөвлөлийн Ажлын албыг Ерөнхий сайдын захирамжаар байгуулж, зөвлөн туслах үүрэг бүхий Дэд ажлын хэсгүүдийг Ажлын албаны дэргэд байгуулан ажиллаж байна.

Зөвлөлдөх зөвлөлийн http://нэр дэвшигчийн шалгаруулалтад 46 иргэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл нэр дэвшүүлснээс хууль, журмын дагуу есөн иргэнийг сонгон шалгаруулж, 

1/ Дулбаагийн Алтай

2/ Эрдэнийн Бат-Үүл

3/ Намсрайн Батнасан

4/ Данзангийн Лүндээжанцан

5/ Дэмбэрэлийн Чойжамц

6/ Баатаржавын Лхагважав

7/ Лхагважавын Төр-Од

8/ Равдандоржийн Хатансайхан

9/ Наваанпэрэнлэйн Жанцан нарыг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр томиллоо.

Төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах, мэдлэг, мэдээлэл олгох хүрээнд ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шатыг энэ сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-нд Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар,  хоёрдугаар үе шатыг ирэх сарын 11-12-нд Улаанбаатар хотод Төрийн ордны Их танхимд тус тус зохион байгуулна.

“БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах хүртэлх хугацаанд газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх асуудлыг хөндсөн сэдвээр хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулж, иргэд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн саналыг сонсох юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...