Friday, October 9, 2026

Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яам дахин халдлагад өртжээ

Date:

Иракийн Агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин Багдад дахь АНУ-ын ЭСЯ руу чиглэсэн дроныг амдан устгаж, ЭСЯ-ны барилгын ойролцоо дэлбэрэлт болжээ.
Энэ цохилтоос хэдэн цагийн өмнө Европын холбоо болон Саудын Арабын дипломат төлөөлөгчдийн газар байрладаг “Аль-Рашид” зочид буудал мөн цохилтод өртсөн байна. АНУ-ын ЭСЯ болон “Аль-Рашид” буудал нь гадаадын болон төрийн объектууд байрладаг Ногоон бүсэд оршдог аж.
Энд дуулгахад, Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн хамтарсан ажиллагаа эхэлснээс хойш Иран улс газрын тос тээвэрлэгч онгоцууд, Ойрх Дорнодын орнууд, тэр дундаа Ирак дахь Америк, Израилын байгууллагууд руу халдах болсон юм. Дээрх цохилтоос өмнө, 03 дугаар сарын 14-ний өдөр АНУ-ын ЭСЯ мөн л халдлагад өртөж байлаа. Тухайн үед ЭСЯ-ны барилгын нисдэг тэрэг буух талбай пуужингийн цохилтод өртсөн байна.

Эх сурвалж: Al Jazeera, Associated Press

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...