Sunday, May 24, 2026

Амиа алдсан Хаменеигийн хүүг дээд удирдагчаар сонгожээ

Date:

Ираны эсрэг эхлүүлсэн АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан дээд удирдагч Али Хаменеигийн хүү Можтаб Хаменеи Ираны дээд удирдагчаар сонгогджээ.

Тэрбээр Тегеранд шашны сургуульд дунд боловсрол эзэмшиж, 17 насандаа Иран-Иракийн дайны үеэр богино хугацаат цэргийн албыг хэдэнтээ хаасан байна. 1999 онд Кум хотноо шашны сургуульд үргэлжлүүлэн суралцжээ. Можтаб Хаменеи өнөөдрийг хүртэл олны анхааралд төдийлөн орж байгаагүй, төрийн албан тушаал хашиж, олон нийтэд хандан үг хэлж, ярилцлага өгч байгаагүй аж.

Түүнийг томилогдсоны дараа Ираны хувьсгалын харуулуудын корпус “шинэ удирдагчдаа үнэнч байж, заавар тушаалыг нь биелүүлэхийн тулд амиа өргөхөд бэлэн” гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: IRIB, Tasnim

Гэрэл зураг: Reuters

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...