Saturday, October 10, 2026

Трамп: Шаардлагатай бол АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Ормузын хоолойд зорчих хөлөг онгоцуудыг хамгаална

Date:

АНУ, Израил хамтарсан цэргийн ажиллагааныхаа хүрээнд Иранд түрүүлж цохилт өгсний хариуд Иран АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгөхийн дээр Ормузын хоолойг хяналтдаа авч, хөлөг онгоцууд нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн.

Үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ормузын хоолой нэвтрэх хөлөг онгоцуудыг хамгаална гэж мэдэгджээ.

“Шаардлагатай бол Ормузын хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцуудыг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин дагалдана” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Truth Social хуудсандаа бичжээ.

Ормузын хоолой нь Персийн болон Оманы булангуудыг холбодог. Бүс нутагт сөргөлдөөн гарахаас өмнө энэ хоолойгоор өдөрт 20 сая тонн баррель газрын тос нэвтэрдэг байсан бол сөргөлдөөн эхэлснээс хойш газрын тос тээвэрлэх хөлөг онгоцуудын хөдөлгөөн бүрэн зогссон юм.

Эх сурвалж: ВВС, Truth Social

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...