Sunday, May 24, 2026

“Өд” сангийн тэргүүн Д.Ганболд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Монголын утга зохиолд эх бичгийн судалгаа хийлгэсэн хоёр л зохиолч бий. Нэг нь их зохиолч Д.Нацагдорж бол нөгөө нь яруу найрагч Р.Чойном. Нийгэмд өөрийн тод мөрийг хэл соёлынхоо баян тансаг үгсээр зурайтал татсан тэдний гар бичмэл, зохиолын эх ноорог зэрэг нь олон нийтийн дунд тарж, хэсэг бусаг тасархайнууд нь цагийн цаазыг тэсч үлдсэн байх нь бий.

Тэгвэл Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын эх бичгийн судалгаанд дорвитой хувь нэмэр оруулсан, “Жиком Пресс” хэвлэлийн компанийн үүсгэн байгуулагч, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн, хэл бичгийн ухааны доктор Дорлигийн Ганболдыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнав.

Тэрээр яруу найрагч Р.Чойномын зохиол бүтээлийг хэвлэж уншигчдад хүргэхээс гадна, хэвлэлийн компани байгуулж, шинэ залуу зохиолчдын бүтээлийг дэмжиж, утга зохиолын хаалгаар алхан ороход томоохон дэмжлэг үзүүлэхээс гадна “Залуу нас” дугуйланг үүсгэн байгуулж, мөн ижил нэрт сонинг долоо хоног тутам хэвлэн нийтэлж, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд тууштай, тасралтгүй зүтгэж явна.

Д.Ганболд 1998 оноос Р.Чойномын зохиол бүтээл, эх бичгийн судалгааны ажлаа эхлүүлсэн бөгөөд 2016 онд хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Мөн түүний үйл хэрэг, уран бүтээлийн замнал, нүүрний хэвийн тухай өгүүлэх “Гэрээслэл” баримтат киног “Цэгц фильм”-тэй хамтран 2014 онд бүтээж үзэгчдийн хүртээл болгосон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...