Saturday, October 10, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 5 сая тонныг давжээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 5 сая тонныг давж өмнөх жилийн мөн үеэс 2.1 дахин нэмэгдүүллээ.

Тодруулбал 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар уурхайн ачилт 2,432,026 тонн байсан бол 2026 онд 5,008,346 тонн болж, өмнөх оны мөн үеэс 2,576,320 тонноор өссөн үзүүлэлттэй байна.

Энэхүү амжилт нь үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах, ачилтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн зохион байгуулалтыг оновчтой болгох, экспортын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний үр дүн юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь нүүрсний экспортын тогтвортой урсгалыг хангах, гадаад зах зээлд нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл болон логистикийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр баталсан төлөвлөгөөт арга хэмжээнүүдийг ийнхүү үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...