Saturday, October 10, 2026

Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгахаар болжээ

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 300 гаруй хүн оролцов.

Тус суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна. Сумын зарим хэсгээр цас их орж, мал идэх өвсгүй хүнд нөхцөлтэй байна. Тиймээс цас ханзалж, зам гаргах, малчдад өвс, тэжээл хүргэх зэрэг ажилд зарцуулах 50 тонн шатахууныг Улсын нөөцөөс шийдвэрлэв.

Цас ихтэй жил Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Сант, Төв аймгийн Дэлгэрхаан, Бүрэн сумдын зам цасанд боогдож, тусламж хүссэн дуудлага эрс нэмэгддэг юм байна. Зөвхөн энэ өвөл гэхэд 67 дуудлага сумын ЗДТГ-т иржээ. Дуудлагад төрийн албан хаагчид дайчлагддаг. Мэргэжлийн бус, зориулалтын техник хэрэгсэлгүй тул тусламж үзүүлэхэд хүндрэл учирдаг байна. Тиймээс орон нутгийн онцлогийг харгалзан тус суманд Онцгой байдлын аврах анги байгуулахад шаардагдах зардлыг ирэх оны төсөвт суулгахаар болов.

Эрдэнэсант сум хөдөө аж ахуйн мэргэжилтэй боловсон хүчний дутагдалтай байна. Жишээ нь 345 мянга гаруй толгой малтай тус сум зоотехникчгүй. Төрийн үйлчилгээний ангилал бодит амьдралд нийцэхгүй байгаа учраас анхан шатанд хүндрэл учруулж байгааг сумын Засаг дарга Ө.Машбаяр хэллээ.

Тус суманд 400 гаруй малчин НДШ нөхөн төлөх хүсэлт гаргажээ. Гэвч НДШ нөхөн төлөх тухай хууль батлагдсан ч журам нь гараагүй учраас хүлээлт үүсжээ. Мөн багш эмч нараас гадна бусад төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх, орон нутагт хүн амын тоо харгалзахгүйгээр цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудалд анхаарахыг хүсэв.

Эрдэнэсант сум хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих замаар ажлын байр бий болгох, орлого төвлөрүүлэхийг зорьж байна. Тухайлбал үйлчилгээний төв байгуулж буй аж ахуйн нэгжийг дэмжиж ажилласнаар орон нутгийн 28 иргэн байнгын ажлын байртай болох боломж бүрджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...