Шилдэг уран бүтээлч шалгаруулах номинацийг нэмэгдүүлжээ Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Шилдэг уран бүтээлч шалгаруулах журамд өөрчлөлт оруулжээ. Ингэснээр жил бүр шалгаруулдаг шилдэг уран бүтээлчдийн номинаци нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын хавсралт Шилдэг уран бүтээлч шалгаруулах журмын 1.2-т “Жил бүр тайз, дэлгэцийн найруулагч, тайз дэлгэцийн жүжигчин, тайз, дэлгэцийн зураач, хөгжимчин, дуучин, бүжигчин мэргэжлээр болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5.5-д заасан билэг авьяастан тус бүр нэг хүнийг шалгаруулна” гэж байсныг “Жил бүр тайз, дэлгэцийн бүтээлийн зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, хөгжимчин, дуучин, бүжигчин, шилдэг уран бүтээлч төрөл тус бүрт нэг хүнийг шалгаруулна” гэсэн өөрчлөлт оруулахаар болж буй юм байна. Ийнхүү шилдэг уран бүтээлчийн шагналыг зөвхөн тайз, дэлгэцийн найруулагч, зураач, хөгжимчин, дуучин, бүжигчинд олгодог байсан бол энэ жилээс тайз, дэлгэцийн бүтээлийн зохиолч, продвссер, удирдаач, бүжиг дэглээч зэрэг мэргэжлийн уран бүтээлчид нэмэгдэж байгаа ажээ. Засгийн газар өнгөрсөн 11 жилийн хугацаанд шилдэгээр шалгарсан 77 уран бүтээлчид 231 сая төгрөгийн мөнгөн шагнал олгосон байна.
Шилдэг уран бүтээлч шалгаруулах номинацийг нэмэгдүүлжээ
Date: