Сурагчдын амралтыг сунгах санал хүргүүллээ Эрүүл мэндийн яамнаас Томуу томуу төст өвчинтэй холбогдуулан ЕБС-ийн сурагчдын II-р улирлын амралтыг сунгах саналыг БСШУСЯ –нд албан тоотоор хүргүүллээ. Энэ жил томуугийн B вирус дамгайлан амьсгалын замын синцитиаль вирус, энтеровирус, риновирус зэрэг 5-6 вирус давхар эргэлтэнд байна. Ялангуяа томуугийн В вирус нь богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа өвчин үүсгэж удаан хугацаагаар эмчлэгддэг өвөрмөгц онцлогтой юм. Тархвар судлал, лабораторийн тандалт өвчлөлийн хандлагаар цаашид томуугийн өвчөлийн оргил үе 2-4 долоо хоног үргэлжлэх магадлалтай тул сурагчдын амралтыг ийнхүү сунгах саналыг хүргүүллээ.