Sunday, October 11, 2026

Чанарын хяналтын хэлтэс Эрдэнэт үйлдвэрт учирч болох 87.5 тэрбум төгрөгийн эрсдэлээс урьдчилан сэргийлжээ

Date:

Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтсийн удирдлага, хамт олны хүсэлтээр Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат болон Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга, Ерөнхий нягтлан бодогч Т.Очирхүү, Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн холбогдох албаны дарга, мэргэжилтнүүд тус хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.

Үндсэн цехүүдийн үйлдвэрлэлийн шат дамжлага, технологийн горим, экспортод ачигдаж буй зэс, молибденын баяжмал, гаднын байгууллагаас Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэгдэж буй технологийн бараа материал, техник, тоног төхөөрөмжид иж бүрэн хяналт тавьж, үйлдвэрийн газрын чанар, итгэмжлэлийн асуудлыг хариуцан ажилладаг тус хэлтэс өнөөдөр Захиргааны хэсэг, гурван товчоо, химийн, металлын, түлшний, шатах тослох материалын гээд итгэмжлэгдсэн дөрвөн лаборатори, нийт 145 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Чанарын хяналтын хэлтсийн дарга С.Ганцогт болон чиглэл хариуцсан мэргэжилтнүүд ажил үйлчилгээний биелэлт, хүлээгдэж буй гүйцэтгэл, үйл ажиллагааны давуу болон сул тал, лабораториудын техник, тоног төхөөрөмжийн найдварт байдал, өртөг зардлыг бууруулах, гаднын байгууллагад үзүүлж буй үйлчилгээг нэмэгдүүлэх замаар орлогоо өсгөх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Мөн үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн шинэчлэл, нэвтрүүлэхээр зорьж буй “LIMS” программ хангамжийн ач холбогдлын талаар танилцууллаа.

Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, “Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгж бүр онцгой чухал үүрэгтэй. Танай хэлтэс үйлдвэрт орж буй, эндээс гарч буй бүхэнд хяналт тавьдаг учир нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн үндэслэлийг сайн боловсруулж, захиалгыг “царцаалт”-аас гаргахад анхаарах хэрэгтэй” хэмээгээд хууль, журмын хүрээнд дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Тус хэлтэс 2020-2024 онд Эрдэнэт үйлдвэрт учирч болох 87,5 тэрбум төгрөгийн эрсдэлээс сэргийлж ажилласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...