Sunday, May 24, 2026

Химийн төв лабораторийн шинэ барилгын ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна

Date:

Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат болон түүний харьяа хэлтсүүд, Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин нар Чанарын хяналтын хэлтсийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Олон улсын стандарт шаардлага хангасан Химийн төв лабораторийн шинэ барилгын ажлын явцтай танилцсан юм. 8494 мталбай бүхий уг барилгын гүйцэтгэгчээр “Би Энд Би констракшн” ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогоор барилга угсралтын ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна.

Гадна тохижилтын ажил 100 хувь дууссан, дотор засал үргэлжилж байна. Цэвэр, бохир усны асуудал бүрэн шийдэгдсэн, 10-р сарын 15-наас халаалтаа авна. Нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаагийн 20 нь гадаад иргэн. Салхивч, тоног төхөөрөмжүүдийн угсралт, суурилуулалтын ажлыг гадаад мэргэжилтнүүд гүйцэтгэнэ, гэж “Би Энд Би констракшн” ХХК-ийн Төсөл хариуцагч Н.Батчулуун ярилаа.

Шинэ барилгад Чанарын хяналтын хэлтсийн Химийн төв лабораториос гадна Техник хяналтын товчооны Дээж бэлтгэх хэсэг, ХАБЭА-н хэлтсийн Цацрагийн лаборатори, ахуйн лаборатори, Барилгын материалын лаборатори, Судалгаа, шинжилгээний хүрээлэн, Геологи, хайгуулын экспедицийн Дээж бэлтгэх хэсэг, Ил уурхайн тэсэлгээний цооногийн дээж бэлтгэх хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн Байгаль орчны лаборатори зэрэг судалгааны байгууллагууд төвлөрөх юм. Олон улсын стандарт шаардлага хангасан, орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж суурилагдсан, химийн хорт бодисын дэгдэлт зайлуулах агааржуулалтын системээр иж бүрэн тоноглогдсон орчин үеийн Химийн төв лабораторийн хүрээлэнг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...