Friday, January 9, 2026

Нэгдүгээр тойрог замын төслийг хэрэгжүүлснээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал багасна

Date:

Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо сүүлийн 10 жилийн хугацаанд 80 орчим хувиар өссөн ч, автозамын сүлжээ ердөө 19 хувиар тэлсэн нь замын хөдөлгөөний эрэлт, даацын тэнцвэр алдагдахад хүрсэн. Үүний улмаас хотын замын сүлжээ ачааллаа бүрэн даах боломжгүй болж, оргил цагийн үеийн дундаж хурд 7–13 км/цагт хүрч буурсан байна. Үүний зэрэгцээ хот даяарх замын түгжрэлийн шугаман урт 97 км-д хүрч, түгжрэл дээд цэгтээ тулсан. 

Замын хөдөлгөөний түгжрэл нь иргэдийн цаг хугацаа, эдийн засгийн өртөг зардлаас гадна байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, агаарын бохирдлыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болж буйг холбогдох судалгаануудаас харж болно. Тухайлбал, агаарын бохирдлын ойролцоогоор 10 хувь нь Улаанбаатар хотын автомашины тээврээс үүдэлтэй бөгөөд хөдөлгөөний удаашрал, тээврийн хэрэгслийн хоосон асалт нь хорт хий, тоосонцрын ялгарлыг улам нэмэгдүүлдэг байна. Иймд энэхүү асуудлыг системтэй, урт хугацаанд шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Засгийн газрын 2022 оны “Нийслэл Улаанбаатар хотын Нэгдүгээр тойрог замыг барьж байгуулах тухай” 476 дугаар тогтоол, мөн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/720 дугаар захирамжид “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. 

“Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер хүлээн авах эцсийн хугацааг 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 13:00 цаг, тендер нээх хугацааг 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 13:10 цаг болгон тус тус сунгажээ. Тендер шалгаруулалтын ХОГГ/20250101007 дугаартай баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг үндэслэн тендер хүлээн авах эцсийн хугацааг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 13:00 цаг, тендер нээх хугацааг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 13:10 цаг болгон тус тус сунгаад байна.

Төсөл хэрэгжсэнээр нийслэл орчмын бүс нутгийн авто замын сүлжээг нэгтгэх стратегийн ач холбогдолтой бөгөөд Дархан-Уул аймаг чиглэлийн авто зам, Налайх–Чойр чиглэлийн зам, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал руу чиглэсэн хурдны авто замуудтай холбогдоно. Ингэснээр хотын төвөөр дамжин өнгөрдөг транзит тээврийн урсгал мэдэгдэхүйц саарч, орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлийн гудамжаар дамжин түгжрэл үүсгэдэг байдал буурах, улмаар замын хөдөлгөөний ачаалал, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Улаанбаатар Арена” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Төслийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журмыг баримтлан ажиллахыг Тэргүүн шадар...

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын...

Гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрлээ

Монгол Улсын уул, уурхайн бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өсөж эхэлсэн...