Sunday, May 24, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдсэн менежментийн тогтолцооны олон улсын ISO стандартын давтан баталгаажуулалтад амжилттай хамрагдлаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөр эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартуудыг Франц Улсын Афнор группээс баталгаажуулан, хэрэгжүүлж ирсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөрс хуулалт, нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд тогтмол сайжруулалт хийж байна.

Давтан II баталгаажуулалтын аудитын хаалтын хурлын үеэр аудитын үр дүнгийн талаар компанийн удирдлагуудад танилцуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК гурван стандартаар нэгэн зэрэг баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдсанд баяр хүргэн амжилт хүслээ.

Олон Улсын ISO стандарт нь бизнесийн итгэлцлийг нэмэгдүүлэх, бодит эрсдэлийг бууруулах, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн зарчмыг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн хяналт, үр дүнд суурилсан тогтолцоо бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах,  байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, комплайнсын тогтолцоог бий болгох , олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...