Sunday, October 11, 2026

Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамж болон хүүхэд хамгааллын бодлогод цогц шинэчлэл хийх шаардлагатай

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчидтай уулзлаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч дөрвөн агентлаг, төсвийн арван байгууллагад нийт 4893 албан хаагч иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар бол бүх салбарт хамааралтай, нийт хүн амыг хамардаг онцгой салбар юм. Энэ салбарын албан хаагчдыг төрийн нүүр царай гэж тодорхойлж болно. Тиймээс бусдын зовлонг өөрийн биед эргэцүүлэн бодож, ажил үүргээ гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, халамж болон хүүхэд хамгааллын бодлогыг цогцоор нь шинэчлэх шаардлагатай. Зөвхөн хурал, зөвлөгөөн төдийхнөөр тоо, кэйс ярьж суухгүйгээр бодит ажлыг шуурхай хэрэгжүүлж, амьдралд нийцүүлэх нь чухал гэлээ.

Салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд Гэр бүлийн хөгжлийг дэмжих анхдагч хууль, Нийгмийн халамжийн багц хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...