Sunday, May 24, 2026

“Ub debate 2025” хөтөлбөр мэтгэлцээний ур чадвараар дамжуулан сурагчдад эх оронч төлөвшил олгож байна

Date:

   Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Эерэг тэмүүлэл НҮТББ-тай хамтран “UB Debate 2025” сургагч багш бэлтгэх цогц хөтөлбөрийг НЕБ-ын 45 сургуулийн багш болон ахлах ангийн сурагчдын дунд хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь олон төрлийн сургалт, арга хэмжээгээр дамжуулан мэтгэлцэх чадвартай, аливаа асуудалд нотолгоотой, шинжлэх ухаанчаар ханддаг шинэ үеийн төлөөллийг бий болгохоор зорьж буй.

Энэ хүрээнд хөтөлбөрт оролцож буй НЕБ-ын 45 сургуулийн багш, сурагчид олон улсын хүүхдийн Найрамдал зусланд байрлан илтгэх ур чадвар, мэтгэлцээн, хувь хүний хөгжлийн ур чадвар олгох хичээлүүдэд хамрагдаж байна. Тэгвэл НИТХ-ын дарга бөгөөд НГХУСАЗСЗ-ийн дарга А.Баяр хөтөлбөрийн оролцогчидтой уулзаж, сургалтын үр дүн, ач холбогдлын талаар ярилцлаа.

Тэрбээр “Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудал бий. Эдгээр асуудлыг шийдэх, ирээдүйд илүү төлөвлөлттэй, хүндээ ээлтэй хотыг бүтээх эзэд нь та бүхэн учраас юун түрүүнд мэтгэлцээний ур чадварт суралцаасай гэж хүссэн юм. Цэгцтэй бодож сэтгэдэг, асуудалд шийдэл эрэлхийлдэг, өөрийн санаа, бодлыг ойлгуулж чаддаг мэргэжилтнүүд болж, хотынхоо асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулаарай” гэв.

Үүний дараа хөтөлбөрийн оролцогчид “UB Debate 2025” сургагч багш бэлтгэх эрчимжүүлсэн сургалтаас олж эзэмшсэн ур чадвар, үр дүнгийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...